Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

​ ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ЗАРИМ ХӨТӨЛБӨРҮҮДИЙН ХЭРЭГЖИЛТТЭЙ ТАНИЛЦАВ

2019-10-14

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан аравдугаар сарын 14-ний өдөр хуралдаж хоёр асуудал хэлэлцэн батлав. Өнөөдрийн хуралдаанаар Чингэлтэй дүүргийн хэмжээнд хэрэгжиж буй “Ногоон дүүрэг” хөтөлбөрийн хэрэгжилт, үйл явцын талаар Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга А.Гэрэлт-Од,  “Хүний нөөцийн хөгжил, нийгмийн баталгааг хангах” хөтөлбөрүүдийн хэрэгжилт, явцын талаар Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат нар танилцууллаа. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эрх зүй, нутгийн удирдлагын хороо, Ногоон хөгжил, газрын харилцааны хороодын санал дүгнэлтийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал танилцуулж, Тэргүүлэгчдийн саналыг сонслоо. 



Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%