СЭЛБЭ ДЭД ТӨВ, СЕРВИС ЦЕНТРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДЭЖ БУЙ АЖЛУУДЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦАВ
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хот байгуулалт, үйлдвэрлэл үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хорооны гишүүд батлагдсан удирдамж, төлөвлөгөөний дагуу өнөөдөр буюу аравдугаар сарын 14-ны өдөр Чингэлтэй дүүрэгт Улс, Нийслэл дүүргийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа зарим бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Хурлын хорооны Төлөөлөгчид дүүргийн 14-р хороонд баригдаж буй “Яаралтай түргэн тусламжийн пункт”, Сэлбэ дэд төвийн хүрээнд дүүргийн 18 дугаар хороонд хийгдэж байгаа Зам инженерийн шугам сүлжээ, дулааны станц, Цэцэрлэг, МСҮТ, 7 дугаар хороонд баригдаж буй хэсэгчилсэн болон бие даасан инженерийн шийдэл бүхий “Сервис центр” буюу Дэд бүтцийн төвийн үйл ажиллагаа болон айл өрхүүдийн шугам сүлжээний холболт, цэвэрлэх байгууламжийн угсралтын ажлын явцтай танилцаж, холбогдох инженерүүдээс мэдээлэл авлаа.
Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн
хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү
Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.
санал өгсөн: 8