Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"ХАРИУЦЛАГАТАЙ БИЧИЛ УУРХАЙ АЯН" ЗАРЛАЛАА

2019-11-11

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2019 оны 40 дүгээр захирамжаар бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газруудад үйл ажиллагаа явуулж буй нөхөрлөлүүдэд хяналт шалгалт хийх ажлын хэсгийн 09 дүгээр сарын 16-наас 17-ны өдрүүдэд Хэрлэн, Батноров сум, Бэрх хотод ажилласан тухай мэдээллийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид хэлэлцэж, холбогдох албан байгууллагад зөрчил, дутагдлыг арилгуулах, хууль журмын хэрэгжилтийг хангуулах талаар үүрэг, чиглэл өглөө.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн Хурлын Тэргүүлэгчид, ЗДТГ-ын ХОХБТХ, БОАЖГ, МХГ, ТХ, ЦГ, ОБГ зэрэг байгууллагаас холбогдох албан хаагчдыг оролцуулан, хууль, журмыг ханган ажиллаж буй байдал, тусгай хэрэгцээнд авсан газруудын хилийн цэсийн координат, хөдөлмөр хамгаалал, бусад асуудлаар газар дээрх бодит нөхцөл байдалд хяналт шалгалт хийсэн байна.
Шалгалтаар жоншны нөхөрлөлүүдийн талбайн хилийн цэс, координатын зөрүүтэй олгогдсон, зөвшөөрөлгүй талбайд гэрээ хийж олборлосон, орон нутгийн харъяаллын бус иргэд ажиллуулсан, овор нь хэтэрсэн механизм ашигладаг, хөдөлмөрийн болон галын аюулгүй ажиллагаа хангалтгүй, нийгмийн даатгал, татвар төлдөггүй, машин механизмуудаа холдуулах, үйл ажиллагаа явуулаагүй, зогсонги байгаа мэтээр сахиул үлдээх байдлаар хяналт шалгалтаас зайлсхийх зэрэг зөрчил дутагдлууд илэрлээ.
Иймд "Хариуцлагатай бичил уурхай аян"-ыг зарлаж, ажиллах хүчнийг орон нутгаас ажиллуулах, гарсан зөрчил дутагдлыг арилгуулах, зарим тусгай зөвшөөрлийг цуцлах зэрэг ажлуудыг зохион байгуулахаар шийдвэрлэв.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%