Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

СУМДЫН АЖИЛ ДҮГНЭХ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭВ

2019-09-07

Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь заалтыг хэрэгжүүлэх хүрээнд аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны уялдаа холбоог ханган идэвхжүүлэх, үүрэг хариуцлагыг сайжруулах, нутгийн өөрөө удирдах байгууллагаас орон нутгийн хөгжлийн бодлогыг тодорхойлох, хянах, шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог хангаж, хурлын байгууллагын үйл ажиллагааны тасралтгүй, хуулиар олгогдсон эрх үүргийн хэрэгжилтийг сайжруулах, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны түвшинг үнэлж, дүгнэх, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах зорилгоор “Сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааг үнэлж, дүгнэх журам”–ыг шинэчлэн боловсруулж, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Тус журмаар сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааг дүгнэх шалгуур үзүүлэлт, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд ирүүлэх сумдын тайлан, мэдээний хуваарь, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчтэй хамтран ажиллах, саналын хайрцгийг ажиллуулах, эргэх холбоог сайжруулах зэргийг тодорхой болгосон журмаар сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааг жил бүрийн 2 дугаар сарын 1-ний дотор үнэлж дүгнэн, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурлаар хэлэлцүүлэн, журмын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахаар тогтлоо.
Энэхүү журам батлагдсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 58 дугаар тогтоолыг хүчингүй болгосон юм.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%