Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧИД УЛСЫН АВАРГАД ӨРСӨЛДӨНӨ

2019-09-12

Хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хамгаалах зорилгоор аймгийн ГХУСАЗСЗ энэ оны эхнээс аймгийн хэмжээнд "Өсвөрийн сэргийлэгч бүлгэм"-ийг сургууль бүрт байгуулан идэвхжүүлэн ажиллаж байгаа билээ.
Мөрөн сумын Ерөнхий сургуулийн өсвөрийн сэргийлэгч “Баатрууд” бүлгэм 21 аймаг, 7 дүүргийн өсвөрийн сэргийлэгч бүлгэмүүдтэй өрсөлдөн “Өсвөрийн сэргийлэгч-2019” тэмцээний III шат буюу улсын шилдэг 10 бүлгэмийн нэгээр шалгарч, улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан бөгөөд сурагчдын тэмцээнд оролцох зардалд дэмжлэг болгож, гэмт хэргээс урьчилан сэргийлэх ажлын зардлаас 1 сая төгрөгийг олгосныг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Л.Батсайхан өнөөдөр гардуулан өгч, амжилттай оролцохыг хүслээ.

Өсвөрийн сэргийлэгч нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг сургуулийн болон гэр бүлийн орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдний хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, харилцан туршлага, мэдээлэл солилцох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд туслах зорилгоор ажилладаг юм.


Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 3
2 / 67%
1 / 33%