"Чингис хаан бренд", "Ажилтай орлоготой өрх", "Манай гудамж-гэрэлтэй гудамж", "Сумын шинэ төв", "Мянган нуурын хотгор", "Хоршоог хөгжүүлэх", Хэнтийн брэнд", "Төрөлх нутагтаа бид", "Эрүүл мэнд-хөдөлгөөн-хөгжил", "Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх", "Бүх нийтийн эрх зүйн боловсрол", Архидалтгүй Хэнтий" 12 дэд хөтөлбөрүүдийн биелэлт, гүйцэтгэл, хийсэн ажлын үр дүнгийн талаар холбогдох газар хэлтэс, байгууллага, удирдлагуудын мэдээлэл, тайланг сонсож, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 72,8 хувийн ирцтэйгээр өчигдөр өргөтгөсөн хуралдаан хийв.
Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 6, 7, 8, 9, 10 дугаар, 01 дүгээр сарын 30-ны өдрийн 11, 12, 13, 15 дугаар, 02 дугаар сарын 09-ний өдрийн 17 дугаар тогтоолуудаар тус тус баталсан 12 дэд хөтөлбөр нь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
Тэргүүлдэгчдийн зүгээс энэхүү хөтөлбөрүүдийн үр дүнгээр ажлын тодорхой ахиц дэвшил гарч байгаа боловч хөтөлбөрүүдийн биелэлт харилцан адилгүй байгааг, зарим хөтөлбөрийн биелэлтийг гаргахдаа үр дүнг аймгийн хэмжээнд тооцож гаргаагүй байгааг, хөтөлбөрүүдийн үр дүн, хоорондын уялдааг цаашид ханган ажиллах тухайг, хөтөлбөр хэрэгжүүлэх жил бүрийн төлөвлөгөө, гүйцэтгэлийн зарим шалгуур, үзүүлэлтийг зөв оновчтой тодорхойлох, олон нийтэд сурталчлах тухай саналуудыг хэлж, хөтөлбөрийн хэрэгжилтийг улам эрчимжүүлэхийг үүрэг болголоо.