Хэнтий аймгийн баруун хойд бүс буюу Мөрөн, Жаргалтхаан, Дэлгэрхаан, Цэнхэрмандал, Өмнөдэлгэр сумын Иргэдийн тѳлѳѳлѳгчдийн Хурлын Тѳлѳѳлѳгчдийн уламжлалт чуулган, спортын наадам 10 дугаар сарын 09-ний өдөр амжилттай боллоо.
2009 оноос эхлэн зохион байгуулагдсан баруун бүсийн уулзалтад 5 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, дарга, нарийн бичгийн дарга, Багийн иргэдийн Нийтийн Хурлын сонгуультнууд, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зарим Төлөөлөгч, аймгийн Хурлын ажлын алба нийт 90 орчим хүмүүс оролцлоо.
Хурлынхан ажлын туршлага судлах, мэдээлэл солилцохоос гадна спортын 5 төрлөөр өрсөлдсөн байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба зохион байгуулалт, санхүүгийн тодорхой дэмжлэг үзүүлж, спортын тэмцээнийг шүүж оролцов.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны ажлын төлөвлөгөөнд аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн оролцоо бүхий сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тайлан, хийсэн ажлын үр дүн, сумдын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэрэгжилтийг олон нийтэд сурталчлах, Төлөөлөгчдийг алдаршуулах, харилцан туршлага солилцох зорилгоор "Иргэн Танаа" тайлант өдөрлөгийг 2019 оны 12 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд аймгийн төвд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ өдөрлөгийн үеэр Төлөөлөгчид спортын нөхөрсөг тэмцээнөөр өрсөлдөж, олон нийтэд урлаг, соёлын үйлчилгээ үзүүлэх юм.