Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

СУРГАЛТАД ХАМРАГДАВ

2019-10-25

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хүрээнд аймгийн Хурлын ажлын албаны бүх албан хаагчид, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, ажилтнууд 2019 оны 10 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Удирдлагын Академийн Мэргэжил дээшлүүлэх институтэд "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, ажлын албаны чадавхийг бэхжүүлэх нь" сэдэвт сургалтад хамрагдлаа.
Сургалтаар Хууль, тогтоомжийн хэрэглээ, Орон нутгийн төсвийг төлөвлөх, хянахад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гүйцэтгэх үүрэг, Байгаль орчин, газрын харилцаанд иргэдийн оролцоо, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хяналт, шинжилгээ, үнэлгээ, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарах шийдвэрийн төсөлд хийх дүн шинжилгээ зэрэг нийт 18 цагийн хичээл оров.
Сургалтын багшлах зардал, байр, унаа, томилолт зэрэг төсвийг "Монгол улсын Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" төсөл, аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хариуцлаа.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 3
2 / 67%
1 / 33%