Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"ХҮҮХЭД ХУУЛЬ-2019" БҮСИЙН ТЭМЦЭЭНҮҮД БОЛЖ БАЙНА

2019-10-25

Хүүхдийг гэмт хэргээс сэргийлэх, хууль тогтоомийг хэрэгжилтийг хангах, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Хүүхэд хууль-2019" тэмцээнийг бүсчлэн зохион байгуулж байна. Бүсийн тэмцээн Бор-Өндөр, Мөрөн, Хурх, Батноров сумдад болж байгаа бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр аймгийн төвд болох аймгийн аврага шалгаруулах тэмцээнд бүсээс шалгарсан багууд өрсөлдөх юм. Тэмцээнд оролцож байгаа сурагчид хууль тогтоомжийг уншиж судлах, тэмцээнийг өсвөрийн хүүхэд багачууд үзэж, тунгаах нь энэхүү тэмцээний үндсэн зорилго оршиж байгаа юм. Тэмцээний зохион баягуулагчдын зардал, шатахуун, томилолт, аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багийн унааны шатахууны зардлыг аймагт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл хариуцаж байна.



Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 3
2 / 67%
1 / 33%