Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН СПОРТЫН ӨДӨРЛӨГ-2019

2019-11-11

Хуулийн байгууллагуудын хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог сайжруулах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “Хуулийн байгууллагуудын спортын өдөрлөг”-ийг Аймагт Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах Салбар зөвлөл жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн ба энэ оны тэмцээн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр боллоо.

Тэмцээнд аймгийн Шүүх, Прокурор, Цагдаагийн газар, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газар, Шүүхийн Шинжилгээний алба, аймагт ГХУСАЗСЗ гэсэн 6 багийн 70 гаруй тамирчид Холимог гар бөмбөг, Теннис, Шатрын төрлөөр өрсөлдлөө.

Тэмцээний гар бөмбөг 1 дүгээр байр аймгийн Цагдаагийн газар, 2 дугаар байр Аймагт ГХУСАЗСЗ, 3 дугаар байр Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газар, Теннис эрэгтэй 1 дүгээр байр Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газар Б.Батбаяр, 2 дугаар байр Аймагт ГХУСАЗСЗ Л.Мөнхбаатар, 3 дугаар байр аймгийн Шүүх Б.Дарханбаатар, эмэгтэй 1 дүгээр байр Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газар О.Алтансувд, 2 дугаар байр аймгийн Шүүх Б.Сүхгомбо, 3 дугаар байр Цагдаагийн газар Б.Алтансувд нар эзэллээ.

Шатрын эрэгтэй 1 дүгээр байр Аймагт ГХУСАЗСЗ, Л.Батсайхан, 2 дугаар байр Шүүхийн Шинжилгээний Алба Б.Өнөрборгил, 3 дугаар байр Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газар Цолмон, эмэгтэй 1 дүгээр байр аймгийн аймгийн Шүүх Э.Оюун-Эрдэнэ , 2 дугаар байр Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газар Б.Наранмижид, 3 дугаар байр Цагдаагийн газар Ж.Оюун-Эрдэнэ нар тус тус эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.

Багийн дүнгээр Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газар тэргүүлж, Өргөмжлөл, мөнгөн шагнал, цомын эзэн боллоо. Тэмцээнийг аймагт ГХУСАЗСЗ-өөс 1,2 сая төгрөгөөр санхүүжүүлэв.


Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 2
2 / 100%
0 / 0%