Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ДУНДГОВЬ АЙМГИЙН БУРХАН ШАШНЫ ТӨВИЙН ТЭРГҮҮЛЭГЧ ЛАМ НАРЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЛОО

2019-11-12

Дундговь аймгийн бурхан шашны төвийн тэргүүлэгч лам нарын зөвлөлийн хурал өнөөдөр Дундговь аймгийн Адаацаг суманд болж байна.
Тус хуралд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Сүхбаатар, Адаацаг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Тогтохбүрэн нар урилгаар, мөн Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэглэн хийдийн Да лам Х.Бямбажав, Дашчойнхорлин хийдийн Да лам Б.Эрдэнэбат тэргүүтэй Дундговь аймгийн 10 сумын хийдийн тэргүүн лам нар оролцож байна.
Зөвлөгөөнд оролцогчдод аймгийн ИТХ-ын ажлын албаны ажилтан Ө.Эрдэнэтунгалаг "Төр, сүм хийдийн харилцааны тухай" мэдээлэл хийлээ

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 16
8 / 50%
8 / 50%