Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 13 дугаар хуралдаан боллоо.

2019-11-25

2019 оны 11 сарын 18 ны өдөр Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 13 дугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 11 дүгээр хуралдааны тов, хэлэлцэх асуудал болон Дундговь аймагт байрлах Зэвсэгт хүчний Жанжин штабын 065 дугаар ангийн 278 дугаар байгууламжийг Чагдаржавын нэрэмжит болгох тухай, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг орон нутагт  тэмдэглэн өнгөрүүлэх тухай асуудлуудыг хэлэлцэж тогтоол шийдвэрийг гаргалаа

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 16
8 / 50%
8 / 50%