Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ТӨСЛИЙН СУРГАГЧ БАГШ НАР СУМДАД АЖИЛЛАЖ БАЙНА.

2019-11-25

"Монгол Улсын төлөөллийн байгуулллагын бэхжүүлэх нь" төслийн хүрээнд сумдын ИТХ, багийн ИНХ-ыг чадавхжуулах чиглэлээр зохион байгуулагдсан үйл ажиллагааны үр дүнг бататгах, үнэлэх, сайн туршлагыг баримтжуулан түгээх ажлыг төслийн сургагч багш нарын мэдлэг, туршлагын дэмжлэгтэйгээр явуулах зорилго бүхий ажлын хүрээнд Дундговь аймагт ажиллах сургагч багш Ц.Мөнгөнцоож, Н.Эрдэнэ-Очир, Мажигсүрэн нартай гэрээ байгууллаа. Тус ажлын хүрээнд Сайнцагаан, Говь-Угтаал, Эрдэнэдалай сумдын ИТХ, ИНХ сонгогдсон бөгөөд сургагч багш нар сумдад ажиллаж байна.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 16
8 / 50%
8 / 50%