Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЛБАН АЙЛЧЛАЛ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2019-12-09

Үе үеийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид бүрэн эрхийнхээ хугацаанд гадаад албан айлчлал зохион байгуулж ирсэн уламжлалтай бөгөөд ийм айлчлал хийснээр аймаг, орны хөгжлийн бодлого төлөвлөлтийг үр дүнтэй хийх, хэрэгжүүлэх, ижил төстэй байгууллагын үйл ажиллагаа, туршлагыг судалснаар хандлага, үйл ажиллагааны ахиц дэвшил гарах, илүү өргөн сэтгэх, бодож боловруулах, ажиллахад ач холбогдлоо өгдөг билээ.
Энэ удаа БНСУ-ын Пусан хотын иргэдийн Хурал, тус хотын Хэүндэй дүүргийн иргэдийн Хурал, Улсан хотын Дун дүүргийн иргэдийн Хурал, Захирагчийн урилгаар хийсэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн албан айлчлал өнгөрсөн сарын 27-31-ний өдрүүдэд амжилттай боллоо.
Айлчлалын эхний өдөр БНСУ-ын Их Хурлын гишүүн /Пусан хотоос сонгогдсон/ Юн Жүнху болон Пусан хотын Хэүндэй дүүргийн иргэдийн Хурлын Төлөөлөгчид манай Төлөөлөгчдийг хүлээн авч уулзан Бусан хотын Хурал, Хэнтий аймгийн Хурал хоорондын цаашдын найрсаг хамтын үйл ажиллагааны талаар санал солилцлоо.
Айлчлалын 2 дахь өдөр Пусан хотын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч, Хурал дахь эрх баригч Минжудан намын бүлгийн дарга хүлээн авч уулзан Пусан хотын иргэдийн Хурлын үйл ажиллагааг танилцуулж, хоёр орны найрсаг хамтын ажиллагаа, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын онцлог, иргэдийн оролцоо, санал хүсэлтийг хэрхэн шийдэрлэж ажиллаж байгаа талаар болон хот төлөвлөлт, хөгжлийн бодлого, үйл ажиллагааг урт хугацаанд хэрхэн хэрэгжүүлэх тухай ярилцав.

Айлчлалын үр дүнд Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Пусан хотын иргэдийн Хурал, Улсан хотын Дүн дүүргийн иргэдийн Хурал, Захиргаа хоорондын хамтын ажиллагааны эхлэл тавигдаж, цаашид аймаг хотууд эрүүл мэнд, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах, Хэнтий аймгаас тус хотуудад амьдарч суугаа иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр хамтын ажиллагааны гэрээ байгуулж ажиллахаар тогтлоо.
Пусан хотоос БНСУ-ын Их Хуралд гишүүнээр сонгогдсон гишүүн Юн Жүнху хамтын найрсаг харилцаа, холбоог бэхжүүлэхэд өөрийн чадах бүхнээрээ туслана гэдгээ илэрхийлэв.
Мөн айлчлалын бүрэлдэхүүнд хамрагдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид хөжингүй орны бүтээн байгуулалтын онцлог, хөгжлийн бодлого төлөвлөлтийн талаар үзэж судлан, аймаг орон нутгийн хөгжлийн төлөвлөлтийг хийхдээ иргэдийн оролцоог илүү өндөр түвшинд хангах, улс төрчийн ёс зүй, хариуцлага, имиж бүрдүүлэлт, эргэх холбоотой ажиллах зэрэг арга зүйн олон талын мэдээллийг олж авлаа.


Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 3
2 / 67%
1 / 33%