Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЗҮҮН БҮСИЙНХЭН ЗӨВЛӨЛДЛӨӨ

2019-09-07

Дэлхийн байгаль хамгаалах сан санаачлан “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт зөвлөгөөнийг зүүн бүсийн аймгуудын иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн оролцоотойгоор 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар аймагт зохион байгууллаа. Уг зөвлөгөөнд Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан, Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Хишигтогтох, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын зүүн бүсийн салбарын захирагч Б.Баясгалан болон аймгуудын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн гишүүд, аймаг, сумдын албаны хүмүүс оролцов. Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр болон бүс нутгийн хэмжээнд цагаан зээрийн тархацыг нэмэгдүүлэх, хууль бус ан агнуурыг таслан зогсоох чиглэлэээр харилцан
мэдээлэл, туршлага солилцон ажлын чиглэл гаргалаа.
Манай аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл” байгуулан Дэлхийн байгаль хамгаалах сантай нягт хамтран ажиллаж, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажил зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү сайн туршлагыг хэрэгжүүлэн ажиллах талаар зөвлөгөөн зохион байгуулсан аймгуудын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлүүд санал нэгджээ.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%