Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООГ ХЭН САЙН МЭДЭХ ВЭ АЙМГИЙН ХОЁРДУГААР УРАЛДААН ӨРГӨН ДЭЛГЭР БОЛЛОО

2019-12-09

“Монгол бахархлын өдөр”, “Улс тунхагласны баярын өдөр”-ийг тохиолдуулан Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал санаачлан Их Эзэн Чингис хааны голомт нутагт аж төрөн амьдарч, ариун дагшин түүхт газар орныг сахин суух хувь зохиолтой иргэдийн хувьд эх түүхээ уншиж судлах, Монгол газар нутагтаа хайртай эх оронч үзлийг төлөвшүүлэх, ирээдүй хойч үедээ унаган төрхөөр нь өвлүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон явуулж байгаа “Монголын нууц товчоо”-г хэн сайн мэдэх вэ? аймгийн 2 дугаар уралдаан 2019 оны 11 сарын 27-ны өвлийн эхэн сарын шинийн 1-ний амралтын өдөр Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, Насанд хүрэгчид гэсэн 2 ангилалаар зохион байгууллаа.

Хүүхдийн ангилалд 120 оролцогч өрсөлдсөн бөгөөд
1 дүгээр байрт Өмнөдэлгэр сумын ЕБС-ийн сургуулийн 12 б ангийн сурагч М.Сод-Ирээдүй, 2 дугаар байрт Бэрх тосгоны ЕБС-ийн 12 б ангийн сурагч Б.Отгонбаяр, 3 дугаар байрт Хэрлэн лаборатори 1 дүгээр сургуулийн 12 д ангийн сурагч Д.Нямдаваа нар шалгарч батламж, Гадаад улсад аялах эрхийн бичиг /13 дугаар зууны үеийн Чингис хааны нутгаар/-ээр, 4 дүгээр байрт Өмнөдэлгэр сумын ЕБС-ийн 10 б ангийн сурагч Б.Чойжамц, 5 дугаар байрт Бор-Өндөр цогцолбор сургуулийн 7 г ангийн сурагч Б.Үйлстөгөлдөр нар шалгарч батламж, мөнгөн шагналаар, Бэрх тосгоны ЕБС-ийн 10 а ангийн сурагч Т.Отгонгалсан, Тэмүүжин 12 а ангийн сурагч Б.Төгөлдөр,Биндэр ЕБС-ийн 10 а П.Наранмандах, Хэрлэн лаборатори 1 дүгээр сургуулийн 12 б ангийн сурагч Х.Сайханчимэг
Хэрлэн лаборатори 1 дүгээр сургуулийн 6 е ангийн сурагч С.Болортуяа, Хан Хэнтий цогцолбор сургуулийн 10 б ангийн сурагч Т.Мөнхсолонго, Баянмөнх сумын ЕБС-ийн 10 а ангийн сурагч З.Цас-Эрдэнэ нар тусгай байрт шалгарлаа.

Насанд хүрэгчдийн ангилалд 24 иргэн өрсөлдсөн бөгөөд
1 дүгээр байрт Норовлин сумын ХААН банкны ахлах теллер Г.Мөнхгэрэл, 2 дугаар байрт Баян-Овоо сумын ЕБС-ийн дотуур байрны ажилтан Б.Азжаргал, 3 дугаар байрт Хэрлэн сумын иргэн, оюутан Н.Алтантулга нар шалгарч батламж, Гадаад улсад аялах эрхийн бичиг /13 дугаар зууны үеийн Чингис хааны нутгаар/-ээр шагнагдлаа. Уралдааны 4 дүгээр байрт Хэрлэн сумын 5 дугаар багийн өндөр настан Д.Туяа, 5 дугаар байрт Батноров сумын малчин С.Мөнхбаатар нар шалгарсан бол тусгай байрт Мөрөн сумын малчин Ө.Бат-Эрдэнэ, Батноров сумын ЕБС-ийн багш О.Эрдэнэчимэг, аймгийн ЭМГ-ын ажилтан А.Бадралхүү, Биндэр сумын малчин Б.Энхбаяр, Өмнөдэлгэр сумын Хурх тосгоны малчин Д.Тамара нар шалгарлаа.

УИХ-ын гишүүн, Монгол улсын сайд Л.Оюун-Эрдэнэ энэхүү тэмцээнийг анхнаас нь дэмжин оролцож ирсэн бөгөөд анхдугаар уралдааны шагналтнуудад "Монголын нууц товчоо"-г гардуулж байсан бол энэ удаа 2 оролцогчийн гадаадад аялах зардлыг хариуцаж байгаа юм.
Тэмцээнийг Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Хэнтий аймгийн Чойномын нэрэмжит нийтийн номын сан, МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн “Монголын Нууц товчоонд нэвтэрхүй” баг, Тэмүжин цогцолбор сургууль хамтран зохион байгуулав. Энэхүү уралдаан ирэх жил уламжлалын дагуу болно.


Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%