Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ "ХАНГАЛТТАЙ САЙН" ГЭЖ ДҮГНЭВ

2019-12-09

2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 12 дугаар хуралдаан хуралдаж, 9 асуудлыг хэлэлцэн шийдвэрээ гаргалаа.

Хуралдаанаар Аймгийн Засаг дарга Н.Ганбямба Аймгийн Засаг даргын 2016-2020 үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 2019 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг тавьсан бөгөөд хөтөлбөрийн 8 бүлэг 176 зорилт 358 заалт бүхий ажлын 90 гаруй хувийг гурван жилийн хугацаанд гүйцэтгэсэн тухай тайлагнав.

Төлөөлөгчид аймаг, сум, орон нутагт өрнөж байгаа нийгмийн салбарын барилга бүтээн байгуулалт, боловрол, хөдөө аж ахуй, ая жуулчлалын салбар зэрэгт авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг сайшааж.аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцээд "Хангалттай сайн" гэж дүгнэв.


Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%