Аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааг сурталчлах, тайлагнах, сайн туршлага түгээх, иргэд олон нийтэд мэдээлэл хүргэх, Төлөөлөгчдийг алдаршуулах зорилгоор 2019 оны 12 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд Чингис хотод “Иргэн танаа” тайлан өдөрлөгийг зохион байгууллаа.
Өдөрлөгийн эхний өдөр сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ажлаа тайлагнаж, иргэдийн итгэлийг хамгийн олон удаа хүлээж, сайн ажилласан Төлөөлөгчдийг алдаршуулж, манлайлагчдыг шагнасан бөгөөд сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын авьяаслаг Төлөөлөгчдөөс бүрдсэн урлагийн тоглолтоор Хэрлэн сумын иргэдэд үйлчиллээ.
Өдөрлөгт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан, Засаг дарга Н.Ганбямба, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Тэргүүлэгч, Засаг даргын Орлогч Г.Хэрлэнчулуун, Тэргүүлэгч Д.Баянмөнх, Төлөөлөгч Б.Энхтайван, Ц.Батцоож, Ч.Мөнх-Эрдэнэ, Ж.Энх-Амгалан болон 18 сумын нийт 209 Төлөөлөгч, Хурлын нарийн бичгийн дарга, ажлын албаны албан хаагчид хамрагдлаа.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Тэргүүлэгч, Баян-Овоо сумын Засаг дарга Д.Баянмөнх /аймаг 5, сум 4 удаа/, Батноров сум Д.Батмөнх /сум 6 удаа/, Батширээт сум Ц.Баярсайхан /аймаг 1, сум 4 удаа/, Баян-Овоо сум Д.Дунгаамаа /сум 6 удаа/, Баянмөнх сум Б.Алтантуяа /сум 3 удаа/, Баян-Адрага сум О.Тунгалагбаатар /сум 4 удаа/, Биндэр сум Н.Алтангэрэл /аймаг 3, сум 2 удаа/, Бор-Өндөр сум Ц.Валя /Сум 6 удаа/, Галшар сум Ц.Лхагвасүрэн /сум 4 удаа/, Дадал сум Л.Гэрэлт-Од /сум 5 удаа/, Дархан сум Г.Содном /сум 3 удаа/, Дэлгэрхаан сум С.Баясгалан /сум 6 удаа/, Жаргалтхаан сум Д.Ганхуяг /сум 6 удаа/, Мөрөн сум С.Энхтуул /сум 3 удаа/, Норовлин сум С.Эрдэнэчулуун /сум 6 удаа/, Өмнөдэлгэр сум Д.Цэвээндорж /аймаг 2, сум 5 удаа/, Хэрлэн сум О.Од-эрдэнэ /аймаг 1, сум 3 удаа/, Цэнхэрмандал Б.Баатар /сум 4 удаа/ нарыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас алдаршуулж, Хүндэтгэл, дурсгалын зүйлээр шагнав.
Мөн нэр бүхий Төлөөлөгч, Тэргүүлэгчдэд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "Хурлын Тэргүүний Төлөөлөгч", "Сүлд" тэмдэг, МНУХ-ны “Нутгийн удирдлагын Тэргүүний ажилтан”, "Соёмбо" тэмдгээр шагнаж, урамшуулав.
Сумдын Хурлын Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэйгээр тоглогдсон урлагийн тоглолтод Батноров /Найрал дуу, Ц.Буянхишиг, гоцлол дуу/, Бор-Өндөр /Ц.Валя, гоцлол дуу/, Галшар /Г.Дэмчигсүрэн, гоцлол дуу/, Өмнөдэлгэр /А.Даваадорж, гоцлол дуу/, Дэлгэрхаан /Э.Төгөлдөр, гоцлол дуу/, Мөрөн /Д.Пүрэвжаргал, шүлэг/, Дархан /Ц.Баттогтох, гоцлол дуу/, Хэрлэн /Ш.Шинэбаяр, гоцлол дуу/, Биндэр /Э.Солонго, гоцлол дуу/ Баян-Адрага / Ж.Боломж, О.Тунгалагбаатар Хөгжмийн хоршил/, Дадал /Б.Сансархүү, Ч.Ууганбаатар, Б.Хосбаяр, хамтлаг дуу/, Баянмөнх /Ц.Болдбаатар, гоцлол дуу/, Баян-Овоо /Х.Даваадорж, гоцлол дуу/ сумд зохион байгуулалт сайтай оролцож, ая дууны эгшиг өргөв.