Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Бидний бахархал

2014-12-09

"Дайны ч БААТАР, Энхийн ч БААТАР"
Баянхонгор аймгийн Богд сумын харъяат БНМАУ-н Баатар Норпилын Жамбаа Монгол улсын хэмжээнд болсон бүх дайнд оролцсон. Баатар бие жижигтэй ч их зоригтой, маш мэргэн бууддаг хилчин баатар хүн юм. Дайны дараа барилгын цэрэгийн ангид жолооч хийж энх цагийн бүтээн байгуулалтанд өөрийн ухамсарт амьдралаа зориулжээ. Тэрээр 1979 oнд халх голын дайны 40-н жилийн ойгоор Маршил Цэдэнбалаас улсын баатарын алтан таван хошуу гардан авчээ. Маршал Ю.Цэдэнбал агсан гардуулахдаа "Чи дайны ч баатар, энхийн ч баатар" гэж хэлсэн гэдэг. Бидний энх тунх амьдралын төлөө халуун амь бүлээн цусаа үл хайрлан ширүүн сумны өөдөөс амь өрсөн тэмцэж явсан энэ хүн Хонгорчууд бидний яах аргаггүй бахархалт хүн юм.
Гачуурт тосгонд баатарын гэр музей бий...

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 17
9 / 53%
8 / 47%