Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БАГИЙН ДҮНГЭЭР БОР-ӨНДӨР СУМ ТЭРГҮҮЛЭВ

2019-12-09

“Иргэн танаа” тайлан өдөрлөгийн 2 дахь өдөр Волейбол, Теннис, шатар, даамын 4 төрөлт тэмцээн зохион байгуулсан бөгөөд 18 сумын баг тамирчид оролцсон тэмцээний нийлбэр дүнгээр Бор-Өндөр сум 72 оноогоор 1 дүгээр байр, Батноров сум 67 оноогоор 2 дугаар байр, Галшар сум 59 оноогоор 3 дугаар байр, Биндэр сум 54 оноогоор 4 дүгээр байр, Өмнөдэлгэр сум 48 оноогоор 5 дугаар байрт шалгарлаа.

Волейболын төрөлд Биндэр сум 1 дүгээр байр, Жаргалтхаан сум 2 дугаар байр, Батноров сум 3 дугаар байр, Бор-Өндөр сум 4 дүгээр байр, Шатрын төрөлд Өмнөдэлгэр сумын тамирчин П.Лхагвасүрэн 1 дүгээр байр, Галшар сумын тамирчин Г.Дэмчигсүрэн 2 дугаар байр, Бор-Өндөр сумын тамирчин О.Сүхбаатар 3 дугаар байр, Даамын төрөлд Баянхутаг сумын тамирчин Б.Энхтунгалаг 1 дүгээр байр, Баян-Адрага сумын тамирчин Д.Өлзийсайхан 2 дугаар байр, Галшар сумын тамирчин Т.Саранцэцэг 3 дугаар байр, Теннис эрэгтэй төрөлд Биндэр сумын тамирчин Т.Гүрдорж 1 дүгээр байр, Батноров сумын тамирчин Л.Батжаргал 2 дугаар байр, Бор-өндөр сумын тамирчин О.Сүхбаатар 3 дугаар байр, Теннис эмэгтэй төрөлд Бор-Өндөр сумын тамирчин Ч.Эрдэнэчимэг 1 дүгээр байр, Хэрлэн сумын тамирчин Д.Энхзаяа 2 дугаар байр, Өмнөдэлгэр сумын тамирчин Т.Бэрцэцэг 3 дугаар байр тус тус шалгарч өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагналаар шагнагдав.


Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%