ХУРЛЫН ДАРГЫН ИВЭЭЛ ДОР ШАТРЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО.
Монгол улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны өдрийг тохиолдуулан УИХ-ын даргын санаачлагаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ивээл дор зохион байгуулагддаг шатар сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. 2000 -аас доош рейтингтэй, спортын цолгүй шатарчид оролцдог уг тэмцээний эхний шат 11 дүгээр сарын 23-24 ний өдрүүдэд сумдад зохион байгуулагдаж, шалгарсан шатарчид аймгийн АШТ-нд оролцох эрхээ авсан юм. ААШТ-нд 13 сумын 40 гаруй шатарчид оюун ухаанаа уралдуулан өрсөлдсөнөөс эрэгтэй ангилалд Батширээт сумын шатарчин Г.Баяраа 7 оноогоор 1-р байр, Галшар сумын шатарчин Э.Банзрагч 6,5 оноогоор 2-р байр, Биндэр сумын шатарчин Ш.Идэрбаяр 6,5 оноогоор 3-р байр, эмэгтэй ангилалд Хэрлэн сумын шатарчин Э.Батсувд 1-р байр, Мөрөн сумын шатарчин Г.Золжаргал 2-р байр, Хэрлэн сумын шатарчин Д.Чулуунцэцэг 3-р байр тус тус эзэллээ. Эхний байр эзэлсэн эрэгтэй 2 шатарчин, эмэгтэй 1 шатарчин Сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоно.
Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн
хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү
Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.
санал өгсөн: 8