Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

​ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА АРХИВ АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН УЛСЫН ҮЗЛЭГЭЭР “БҮРЭН ХАНГАЛТТАЙ” ҮНЭЛЭГДЛЭЭ

2019-12-23

Улсын хэмжээнд зохион байгуулагдсан “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, Архив, Албан хэрэг хөтлөлт”-ийн 2019 оны Улсын үзлэгт архив албан хэрэг хөтлөлтийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, стандартыг хангах чиглэлээр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба 95,5%  “А” дүгнэгдэн “БҮРЭН ХАНГАЛТТАЙ” үнэлэгдэж “Өргөмжлөл” мөнгөн шагналаар шагнагдав. 
Дөрвөн жил тутам явагддаг тус улсын үзлэгээр албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа, байгууллагын архивын үйл ажиллагаа, байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтөд мэдээллийн технологи нэвтрүүлэх цахим сан бүрдүүлэх үйл ажиллагаа, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт гэсэн 4 үндсэн чиглэлээр үзлэгт хамрагдаж, Нийслэлийн 9 дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тэргүүн байранд шалгарлаа. 
Хамт олондоо баяр хүргэж, цаашдын ажилд нь улам их амжилт хүсэн ерөөе.


Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%