Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ДАРХАН СУМЫН ГХУСАЗСЗ-ИЙН 2020 ОНЫ АНХНЫ ХУРАЛ БОЛЛОО

2020-01-13

     Дархан сумын ГХУСАЗСЗ-ийн 2020 оны анхны хурал өнөөдөр /2020.01.13/ боллоо. Хурлаар:
1.    Дархан сумын хэмжээнд 2019 онд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөл, цаашид хэрэгжүүлэх ажлын тухай
Н.Батхишиг /Цагдаагийн газрын НХЖХТ-ын дарга/                                   
2.    Ахуйн хүрээнд архидан согтуурах явдлыг бууруулах талаар зохион байгуулсан ажлын тухай
3.    Насанд хүрээгүй хүмүүсээс үйлдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөл, цаашид авах арга хэмжээний тухай
Ж.Баярчимэг / Цагдаагийн газрын ГБХХЭГХУС ажил эрхэлсэн ахлах мэргэжилтэн/
4.    Дархан сумын ГХУСАЗСЗ-ийн 2020 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний төсөл танилцуулах
                        Ж.Балжинням /Дархан сумын ГХУСАЗСЗ-ийн дарга/
5.    Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн танилцуулга
 Ж.Баярчимэг / Цагдаагийн газрын ГБХХЭГХУС ажил эрхэлсэн ахлах мэргэжилтэн/
     Дархан сумын ГХУСАЗСЗөвлөл нь 2020 онд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, аж ахуйн нэгж байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог сайжруулах, тэдний хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, “Хамтарсан баг”-аас иргэдэд үзүүлэх төрийн  үйлчилгээг сайжруулахад үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллах бөгөөд энэ  онд удирдлага зохион байгуулалтын чиглэлээр 13, сургалт сурталчилгааны чиглэлээр 8, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 4 ажлыг зохион байгуулж ажиллахаар боллоо.









ДАРХАН СУМЫН ГХУСАЗСЗ



Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 9
5 / 56%
4 / 44%