Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 14 ДҮГЭЭР ХУРАЛДААН ХУРАЛДААН БОЛЛОО

2020-03-12

Дэлхийн олон оронд COVID-19 гэх шинэ төрлийн вирусын тархалт дэгдэж, Монгол орны хэмжээнд ханиад томуугийн цар хүрээ их байгаа энэ цагт олон түмнийхээ эрүүл мэнд амь насыг хамгаалан, унтах амрахаа хасч, олон цагаар ажлын болоод байгаль цаг уурын хүнд нөхцөлд ажиллаж байгаа эмч сувилагч, онцгой байдлын ажилтан, цэрэг цагдаагийн байгууллагын нийт албан хаагчдад эрүүл энх, ажлын амжилтыг хүсэн ерөөе.

Энэ хүнд цагт Төрийн байгууллагын үйл ажиллагаа тасралтгүй явагдаж байгаа ба аймаг, орон нутгийн хэмжээнд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 14 дүгээр Хуралдаан хуралдаж байна.

Тус Хуралдаанаар улсын хэмжээнд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалт, Бэлчээр хамгаалах, малын шилжилт хөдөлгөөнийг зохицуулах журам зэрэг нийт 6 асуудал хэлэлцэнэ.







Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%