Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“БҮТЭЭЛЧ УНШЛАГА”-ЫН АЙМГИЙН ХОЁРДУГААР УРАЛДААН ДҮН ГАРЛАА

2020-03-16

 “Оюунлаг Хэнтийчүүдийг олноор бий болгох, Хэнтийгээ дэмжих” зорилтын хүрээнд  Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ивээл дор Төрийн шагналт, ардын уран зохиолч С.Эрдэнийн 90 жилийн ойн нэрэмжит “Бүтээлч уншлага”-ын аймгийн хоёрдугаар уралдаан өнгөрсөн оны 4 дүгээр сарын 22-ны өдөр зарласан бөгөөд уралдааны шилдэгүүд шалгарлаа.

            Энэ удаагийн уралдааныг Номын санчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх урам өгөх, алдаршуулах, номын сан, номын санчаар дамжуулан байгууллага, хүүхэд багачууд, иргэдийн бүтээлч уншлагыг өрнүүлэхэд зорьсон билээ.

            Уралдааны хугацаанд “Уншигчийн өдөр”-ийг сар бүр зохион байгуулж, “Бүтээлч уншлага” дэвтэр аялуулсан бөгөөд12 сум, 67 төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, 5000 орчим иргэд, хүүхэд багачууд, 30 анги хамт олон хамрагдаж, 33 нэр төрлийн соёл мэдээллийн үйл ажиллагаа зохион байгууллагдсан байна.

            28 номын санчийн зохион байгуулсан ажлыг нэгтгэн дүгнэж, Шилдэг номын санчаар Баянмөнх сумын Соёлын Төвийн номын санч Чойжилжавын Дэлгэрсүрэн, Өмнөдэлгэр сумын ЕБС-ийн номын санч Дашдондогийн Эрдэнэчимэг, Үндэсний лаборатори 1 дүгээр сургуулийн номын санч Ж.Алтанцэцэг нар шалгарч, гадаад аялах эрхээр шагнагдаж байна.

            Шилдэг Номын сантай Соёлын төвөөр Бор-Өндөр сумын Соёлын төвийн номын сан /Номын санч М.Чулуунцэцэг/, Шилдэг Номын сантай Сургуулиар Баян-Овоо сумын ЕБС-ийн номын сан /Номын санч Б.Ганцэцэг/ Шилдэг номын сантай Анги хамт олноор Хэрлэн Лаборатори нэгдүгээр сургуулийн 9б анги багш /М.Сарнай/, Баянмөнх сумын ЕБС-ийн 5б анги /багш З.Баяртуяа/, Шилдэг номын сантай Өрхөөр Бор-Өндөр сумын иргэн, уурхайчин Төмөрхуягийн Батнастын гэр бүл шалгарч, аймгийн аварга боллоо.

            2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөж байсан “Номын санч танд баярлалаа” хөтөлбөр ажил шинэ төрлийн коронавирус өвчний хорио цээрийн улмаас хойшилсон бөгөөд шалгарсан номын санч, иргэдийн шагнал, гадаадад аялуулах ажлыг тусгайлан /аяллын зардлыг шилжүүлэх зэргээр/ зохион байгуулахаар төлөвлөж байна.

            “Бүтээлч уншлагын анхдугаар уралдаан”-ы шилдэгүүд БНХАУ-ын Таньжин хотын Бинхайн нүд хэмээх алдарт ном соёлын төвд аялсан билээ.

 

ХЭНТИЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН



Баянмөнх сумын Соёлын төвийн номын санч Ч.Дэлгэрсүрэн






Өмнөдэлгэр сумын ЕБС-ийн номын санч Д.Эрдэнэчимэг


Үндэсний лаборатори 1 дүгээр сургуулийн номын санч Ж.Алтанцэцэг


Шилдэг номын сантай Өрх- Бор-Өндөр сумын иргэн, уурхайчин Төмөрхуягийн Батнастын гэр бүл


Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%