Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ

2020-03-16

Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр буюу гуравдугаар сарын 16-ны өдөр хуралдаж, цаг үеийн холбогдолтой асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.  
Энэ удаагийн хурлаар Хороодын Урьдчилан сэргийлэх баг, Хэв журмын урамшилт эргүүлүүдийн ажлыг дүгнэж, 2 дугаар сарын урамшуулал олгох тухай, Шагнах тухай, Дэмжлэг үзүүлэх тухай,  Цэргийн штабын хээрийн удирдлагын байрны бэлэн байдал хангахад дэмжлэг үзүүлэх тухай, тус тус хэлэлцэн холбогдох шийдвэрийг гаргалаа. 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%