Чингэлтэй дүүргийн Цэргийн штабаас дайчилгааны бэлэн байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Л.Ариунтуяа, Чингэлтэй дүүргийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах товчооны дарга Н.Батсүмбэрэл, Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга Хурандаа Ж.Болдбаатар, ЧДЗДТГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Т.Наранбат нар танилцлаа.
Чингэлтэй дүүргийн Цэргийн штабын дарга Хурандаа Ж.Даваарагчаа дайчилгаагаар анги байгууллагыг хүн, техникээр нөхөн хангах боломж, хээрийн удирдлагын байрын үүрэг гүйцэтгэх боломж, төлөвлөгөөт арга хэмжээний хэрэгжилт, хүлээгдэж буй ажил, арга хэмжээний талаар танилцуулга хийлээ. Дүүргийн удирдлагаас цаашид хээрийн байрлалд удирдлагын байрыг дэлгэхэд шаардлагатай зарим табель хэрэгслийг авч бүрдүүлэх, эд аж ахуйг нэгдсэн байдлаар төвлөрүүлж байршуулахад контнейрыг шилжүүлж ашиглах чиглэлээр үүрэг чиглэл өгч ажиллалаа.
ЦЭРГИЙН ШТАБ