Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 17-ны өдөр хуралдаж, цаг үеийн холбогдолтой асуудлуудыг хэлэлцлээ.
Хуралдаанд дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Л.Ариунтуяа, дүүргийн Засаг дарга бөгөөд салбар зөвлөлийн дэд дарга Н.Батсүмбэрэл, салбар зөвлөлийн бусад гишүүд оролцов. Салбар зөвлөлийн энэ удаагийн хурлаар Хороодын Урьдчилан сэргийлэх баг, Хэв журмын урамшилт эргүүлүүдийн ажлыг дүгнэж, 3 дугаар сарын урамшуулал олгох тухай, Шагнах тухай, асуудлуудыг тус тус хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргалаа.