Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ОРОЛЦООТОЙГООР ОЛОН НИЙТИЙН ГАЗРУУДАД ЭРГҮҮЛ ХИЙЖ БАЙНА

2020-04-28

Дархан-уул аймгийн Онцгой комиссын 15 дугаар хуралдаанаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтийн газруудад төрийн байгууллагууд төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу өглөөний 08 цагаас оройны 20 цаг хүртэл эргүүл хийж байна. Уг ажил 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Иймд иргэд та бүхэн болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалж, гадуур гарахдаа амны хаалтаа тогтмол зүүж, гартаа бээлий өмсөж, бага насны хүүхэд дагуулж явахгүй байх, олноор цугларах болон согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 9
5 / 56%
4 / 44%