Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ” СЭДЭВТ ГАР ЗУРГИЙН УРАЛДААН ЗАРЛАЛАА

2020-05-11

Зорилго: “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээний хүрээнд эрт дээр үеэс байгаль дэлхийгээ хамгаалж ирсэн уламжлалыг сэргээх, түгээн дэлгэрүүлэх, байгаль эхтэй зүй бусаар харьцсанаас болж үүсээд байгаа өнөөгийн нөхцөл байдлыг хөндөн гаргаж ирэх замаар хүрээлэн буй орчин, ан амьтадыг хайрлах сэтгэлгээтэй иргэн болгон төлөвшүүлэх, тэдний мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд оршино.

Хамрах хүрээ: Дорнод аймгийн 10-16 насны хүүхэд, сургуулийн сурагчид

Гар зургийг хүлээн авах хугацаа: 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 05 дугаар сарын 13-ны өдрийн 12:00 цаг хүртэл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд болон Дорнод аймаг дахь цагдаагийн газарт хүлээн авна

Тавигдах шаардлага: “Байгалиа хамгаалъя” сэдвийн хүрээнд зөвхөн өөрийн зурсан бүтээлээр оролцоно.
Шагнал:
Тэргүүн байр – Өргөмжлөл, 150,000 төгрөг
Дэд байр – Өргөмжлөл, 100,000 төгрөг
Гутгаар байр – Өргөмжлөл, 50,000 төгрөг
Тусгай байр – Өргөмжлөл, 30,000 төгрөг
Лавлах утас: 88095662, 88964181
Фэйсбүүк хаяг: Дорнод хурал
Пэйж хаяг: Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл


Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%