ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 6 ДУГААР ХОРООНД НОГООН БАЙГУУЛАМЖ БҮХИЙ ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙ ШИНЭЭР БАЙГУУЛАГДЛАА
УИХ-ын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Төмөрбаатарын Аюурсайханы санаачилгаар Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны 65-р байрны нийтийн эзэмшлийн бусдад олгогдсон газрын зөвшөөрлийг цуцлуулж, тус газарт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 250 сая төгрөгийн санхүүжилтээр ногоон байгууламж бүхий хүүхдийн тоглоомын талбайг шинээр байгуулж байна.Хүүхдийн тоглоомын талбай байгуулагдсанаар Чингэлтэй дүүргийн иргэд ая тухтай, эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчин нөхцөл бүрдэж байгаа юм. Өнөөдөр УИХ-ын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Төмөрбаатарын Аюурсайхан, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Л.Ариунтуяа нар тус тоглоомын талбайн ажлын явцтай танилцаж, мод тарилаа.
Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн
хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү
Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.
санал өгсөн: 8