ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ЗУРГАДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО
Чингэлтэй дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн зургадугаар хуралдаан өнөөдөр (тавдугаар сарын 19-ний өдөр) боллоо.Хуралдаанд ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Л.Ариунтуяа, ИТХ-ын тэргүүлэгчийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга О.Батмөнх болон ГХУСАЗСЗ-ийн гишүүд оролцов.Тус хурлаар Хороодын Урьдчилан сэргийлэх баг, Хэв журмын урамшилт эргүүл, нийтийн эргүүлүүдийн ажлыг дүгнэж, 4 дүгээр сарын урамшуулал олгох асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.Мөн энэ үеэр Хороодын гудамж, байрны нийтийн эргүүлийн малгай шинэчлэх, дүүргийн прокурорын газар, цагдаагийн 1-р хэлтэст гэмт хэргээс урьдчилан сэргийлэх шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр дэмжлэг үзүүлэх талаар хэлэлцэн батлав.
Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн
хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү
Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.
санал өгсөн: 8