Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН 2020 ОНЫ ЭЭЛЖИТ 8 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2020-05-27

            Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит наймдугаар хуралдаан өнөөдөр болж өнгөрлөө. Тус хуралдаанд дүүргийн ИТХ-ын дарга Л.Ариунтуяа, Тэргүүлэгчид С.Амарбаясгалан, Б.Насанбат, Б.Батхуяг, Б.Цогзолмаа, Тэргүүлэгчийн нарийн бичгийн дарга О.Батмөнх, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Цэрэн нар оролцсон юм.  

            Хуралдаанаар дүүргийн нутаг дэвсгэрт ажиллах гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журмыг хангах үүрэг бүхий Олон нийтийн байцаагчдын тоог тогтоож, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа.

            Мөн Чингэлтэй дүүргийн харъяат иргэдийг Төрийн дээд, цол одон медалиар шагнуулахаар уламжлах тухай, дүүргийн ИТХ-ын шагналаар шагнах тухай асуудлуудыг тус тус хэлэлцэж, баталлаа.






                

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%