Дүүргийн
гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн долоодугаар хуралдаан
өнөөдөр боллоо. Тус хуралдаанд дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт
хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Л.Ариунтуяа, ИТХ-ын тэргүүлэгчийн
нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга О.Батмөнх болон ГХУСАЗСЗ-ийн
гишүүд оролцов.
Энэ удаагийн хуралдаанаар
ГХУСАЗСЗ-ийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчилсэн тогтоолыг танилцуулан, нийтийн
эргүүлүүдтэй уулзалт зохион байгуулж үнэмлэхийг шинэчлэхээр хэлэлцэн
батлав.
Мөн
дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэст дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэлээ.