Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ДОРНОД АЙМАГТ ҮЙЛДВЭРЛЭЖ БУЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ КАТАЛОГИ СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЖ БАЙНА

2020-06-26

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд “Төр, хувийн хэвшлийн зөвлөл” ажилладаг ба тус зөвлөл нь хувийн хэвшлийн тулгамдсан асуудлуудыг төрийн бодлого шийдвэрт тусгуулан хяналт тавьж, дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллах зорилготой юм

Тус зөвлөлийн ажлын хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтаар Дорнод аймагт үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийг таниулах, байр сууриа олох, үнэнч хэрэглэгчдийг бий болгох зорилготой вэб-д суурилсан каталоги систем хийгдэж байна.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, “Төр, хувийн хэвшлийн зөвлөл”-ийн дарга Л.Хишигтогтох вэб-д суурилсан каталоги системийг хөгжүүлж буй компаний төлөөлөлтэй уулзаж санал бодлоо солилцов.



Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%