Өнөөдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит арваннэгдүгээр хуралдаан зохион байгуулагдаж, 10-н асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг тодруулбал дүүргийн үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд оролцох иргэдийг томилж, МУ-н Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бөхийн Баастын дурсгал, хүндэтгэлийн самбарыг түүний амьдарч байсан байранд байршуулах саналыг дэмжиж, дүүргийн татварын болон газар зохион байгуулалтын 2020 оны төлөвлөгөөний эхний хагас жилийн биелэлт , дүүргийн 2020 оны хөрөнгө оруулалтын ажлын бэлтгэл, 2019 оны эд хөрөнгийн тооллогын дүн мэдээг тус тус хэлэлцэж, дүүргийн Засаг дарга түүний Тамгын газарт холбогдох үүрэг чиглэлүүдийг өглөө.
Түүнчлэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүрэг бүхий дүүргийн салбар зөвлөл, хороодын урьдчилан сэргийлэх баг, гудамж байрны нийтийн эргүүл, Олон нийтийн байцаагчдын ажиллах журмыг шинэчлэн баталж, Чингэлтэй дүүргийн харьяат нэр бүхий иргэдийг Төрийн дээд цол одон, медалиар шагнуулахаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд уламжлах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.