Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН 2020 ОНЫ ЭЭЛЖИТ 12 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2020-07-29

Өнөөдөр /2020.07.29/ дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит 12 дугаар хуралдаан зохион байгуулагдлаа.  

         Хуралдаанаар Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 29 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн сурталчилгааны ухуулах хуудас болон зурагт самбар байрлуулах байршил тогтоох тухай асуудлуудыг тус тус хэлэлцэн шийдвэрлэлээ.


             Түүнчлэн Улс, нийслэл, дүүрэг, орон нутгийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүрэгт хэрэгжиж буй төсөл арга хэмжээний явц, гүйцэтггэлтэй танилцан, гүйцэтгэгч байгууллагын удирдлагуудад холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%