ОРОН НУТГИЙН ХУРЛЫН СОНГУУЛЬД НАМ, ЭВСЛЭЭС БОЛОН БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧИЙН БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд нам, эвслээс болон бие даан нэр дэвшүүлэх ажиллагаа 2020.8.31-нээс 2020.9.06-ныг дуустал 7 хоногийн хугацаанд явагдана.?Нэр дэвшигчид доорх жагсаалтын дагуу нэр дэвшигчийн баримт бичгээ бүрдүүлнэ.? Бие даан нэр дэвшигчид сонгогчдын гарын үсэг зуруулах маягтад тухайн шатны сонгуулийн хороо тэмдэг даран баталгаажуулж, 2020.8.31-ний өдрөөс эхлэн олгох юм.
Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн
хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү
Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.
санал өгсөн: 19