Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Сайханы хөндийд үйл ажиллагаа явуулж буй “Алтай хангайн бүрд” ХХК алтны уурхайд ИТХ-ын дарга Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг ажиллалаа.

2020-09-01

2020 оны 08-р сарын 25-ны өдөр Барх багийн нутаг дэвсгэр Сайханы хөндийд үйл ажиллагаа явуулж буй “Алтай хангайн бүрд” ХХК алтны уурхайд ИТХ-ын дарга Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг ажиллалаа.
Уул уурхайгүй сум болох зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд энэ чиглэлээр холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллана гэдгээ сум орон нутгийн зүгээс илэрхийллээ. Мөн уг компани нь энэ оны 9 сард багтаан нөхөн сэргээлтийн ажлыг хийж дуусган хүлээлгэн өгнө хэмээн мэдэгдсэн болно.
Бид цаашид нөхөн сэргээлтийг чанартай хийж гүйцэтгүүлэх, иргэний эрх ашиг хөндөгдөх /хадлангийн талбайг эвдэх/, ус голын бохирдол үүсэх зэрэгт бүх шатны хяналтыг тогтмол тавьж ажиллан

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 9
5 / 56%
4 / 44%