Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн 9 дэх удаагийн Хурлын Анхдугаар хуралдаан хуралдлаа

2020-10-23

Өнөөдөр (2020.10.23) Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн 9 дэх удаагийн Хурлын Анхдугаар хуралдаан хуралдаж, шинээр сонгогдсон 35 Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, Хурлын даргаар 16 дугаар тойргоос сонгогдсон Төлөөлөгч Бүлтэнхүүгийн Мөнхбатыг сонгон баталж, дүүргийн Засаг даргад Банзрагчийн Цэрэнг томилуулахаар нэр дэвшүүллээ. Түүнчлэн Хурлын Тэргүүлэгчид, Хурлын хороод тэдгээрийн бүрэлдэхүүнийг тус тус хэлэлцэн баталлаа.

            Тус дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Монгол Ардын намын 30, Ардчилсан намын 3, Хөдөлмөрийн Үндэсний намын 2  төлөөлөл тус тус сонгогдож, Чингэлтэй дүүргийн иргэд, сонгогчдыг төлөөлөн ажиллахаар боллоо.


Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%