Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээг тусгасан хуулийн заалтуудыг түүвэрлэн авч, эмхэтгэв

2020-11-05

Монгол улсын хэмжээнд 700 гаруй хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаагаас 100 орчим хуулинд нутгийн өөрөө удирдах байгууллага ИТХ-ын Төлөөлөгчдийн хэрэгжүүлэх эрх хэмжээг хуульчлан зааж өгсөн.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Хишигтогтохын санаачилгаар нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээг тусгасан хуулийн заалтуудыг түүвэрлэн авч, эмхтгэн Төлөөлөгч нарт хүргүүлэв.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%