Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Анхдугаар хуралдаанаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоож, Тэргүүлэгчдийг сонголоо

2020-11-05

АН-ын бүлгээс Тэргүүлэгчдийн тоог 11 байхаар санал гаргаж, намын бүлгүүдээс Тэргүүлэгчээр М.Бас-Эрдэнэ, П.Мөнхтөр, Ш.Өргөнбаяр, Б.Мөнх-Оргил, Б.Бат-Эрдэнэ, Д.Урансувд, Ж.Ёндонжамц, Т.Төмөрбаатар нарыг, АН-ын бүлгээс З.Гэрэлт-Од, Г.Болдбаатар нарын нэрийг дэвшүүлэв.
Аймгийн ИТХ-ын 5 Төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй санал тооллогын комиссыг байгуулж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид нэр дэвшсэн 11 төлөөлөгчид нууцаар санал хурааж дээрх нэр бүхий 11 Төлөөлөгчийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчээр сонголоо.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%