Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ ХОЁРДУГААР ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ ХУРАЛДЛАА.

2020-12-08

Аймгийн ИТХ-ын ээлжит хоёрдугаар хуралдаан 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдөр / өнөөдөр/ амжилттай хуралдаж өндөрлөлөө. Хуралдаанаар аймгийн ИТХ-ын цахим дэг мөн аймгийн 2020 оны төсвийн өөрчлөлт болон аймгийн 2021 оны төсвийг хэлэлцэн баталлаа.
Дундговь аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, төлөвлөгөөг гуравдугаар хуралдаанаар хэлэлцэн батлахаар хойшлуулаа.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 16
8 / 50%
8 / 50%