Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ДАРХАН СУМЫН ИТХ-ЫН ХОРООДЫГ БАЙГУУЛЖ, АЖИЛЛАХ ЖУРМЫГ БАТАЛЛАА

2020-12-15

     Дархан сумын ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал, дүгнэлт гаргах, Хурлын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хянан шалгах чиг үүрэг бүхий хороог байгуулан ажиллуулж Хурлын тасралтгүй, байнгын үйл ажиллагааг хангах, хурлын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй сумын ИТХ-ын хороодыг байгуулж, ажиллах журам, эрхлэх асуудлыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 2 дугаар хуралдаанаар /2020.12.14/ хэлэлцэн баталлаа. 
     Тодруулбал Дархан сумын ИТХ нь “Төсөв, өмч, эдийн засаг, гадаад харилцааны бодлогын хороо”, “Хөгжлийн төлөвлөлт, хот байгуулалт, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, инновацын бодлогын хороо”, “Засаг захиргаа хууль эрх зүйн, өргөдлийн хороо”, “Хүний хөгжил, хөдөлмөр нийгмийн бодлогын хороо”, “Байгаль орчин, аялал жуулчлал, хамтын ажиллагаа, гадаад бодлогын хороо” гэсэн 5 хороог байгуулж, хороодын ажиллах журам, эрхлэх асуудлыг баталлаа. 
     Хороод нь эрхлэх асуудлынхаа чиглэлээр сумын ИТХ-ын даргын батласан удирдамжаар хяналт шалгалт хийх, асуудлыг судалж боловсруулах, бодлогын бичиг баримтын хэрэгжилттэй танилцах, шалгаж танилцсан ажлаараа дүгнэлт, санал, зөвлөмж гаргах ба Хурлын хуралдаан, Тэргүүлэгчдийн хуралд оруулж хэлэлцүүлэх асуудлын төсөлтэй танилцан дүгнэлт гаргаж, ажилаа жил, улирлаар төлөвлөн, сумын ИТХ-ын даргаар батлуулан хэрэгжүүлж, гүйцэтгэлийг нь дараа улирлын эхний 10 хоногт багтаан Тэргүүлэгчдэд танилцуулж, тайлагнаж ажиллах юм.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%