Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА С.ОД-ЭРДЭНЭ ОТРЫН БҮС НУТАГТ БАЙГАА МАЛЧИДТАЙ УУЛЗАХ БОЛОН МАЛ ТООЛЛОГЫН ХЯНАЛТ ХИЙЖ ТӨВ, ХЭНТИЙ, СҮХБААТАР АЙМГУУДАД АЖИЛЛАЛАА

2020-12-25

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Од-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг Хэнтий аймгийн Галшар, Сүхбаатар аймгийн Мөнххаан, Дорноговь аймгийн Алтанширээ сумдад оторлож байгаа малчидын ахуй нөхцөл, өвөлжилтийн байдалтай газар дээр нь танилцаж, тухайн орон нутгийн удирдлагад тавих санал хүсэлтийг нь хэрхэн шийдвэрлэж байгаа талаар малчидтай ярилцсан байна. Мөн сумдын мал тооллогын комисс оторчдын малыг хэрхэн тоолж байгаад хяналт тавьж ажиллалаа.
Манай аймгаас Төв аймгийн нутаг дэвсгэрт 360 малчин өрхийн 270 орчим мянга, Хэнтий аймгийн нутагт 50 өрхийн 41.5 мянга, Сүхбаатар аймгийн нутагт 10 өрхийн 4.7 мянган толгой мал отроор өвөлжиж байгаа бөгөөд эдгээр аймгийн удирдлагуудтай уулзаж оторчдын ахуй амьдрал, нийгмийн асуудалд анхаарал тавьж, цаашид хамтран ажиллах талаар ярилцаж, ойлголцолд хүрлээ.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 16
8 / 50%
8 / 50%