Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ДАРХАН СУМЫН ХЭМЖЭЭНД 27 ХҮРТЭЛ ОЛОН НИЙТИЙН БАЙЦААГЧ АЖИЛЛУУЛАХААР ТОГТЛОО

2021-04-05

     Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 17 дугаар тогтоолоор гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, багуудад хэв журам сахиулан ажиллах олон нийтийн байцаагчийн тоог 27 хүртэл байхаар тогтоож баталсан. Дээрх иргэдийг багуудад томилон ажиллуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Олон нийтийн байцаагч нар нь хариуцсан багийн нутаг дэвсгэрт хэв журам сахиулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм сахиулах чиглэлээр Цагдаагийн байгууллагаас мэргэжлийн удирдлагаар хангагдан ажиллах юм.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%