Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБАНААС “ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЯ ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ” АЯНЫГ 2 ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2021-04-08

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас санаачлан коронавирусийн халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм баримтлахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЯ, ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ” аяныг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулж, Жаргалант сумын нийтийн такси үйлчилгээ эрхэлж буй 100 гаруй жолоочид амны хаалт, гар ариутгагч, коронавирусаас урьдчилан сэргийлэх зөвлөгөө, наалтыг олгосон билээ.
 
Энэхүү аяныг дэмжиж аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Ус, цаг уур орчны шинжилгээний төв зэрэг байгууллагууд идэвхтэй оролцсон.
 
Ховд аймагт Коронавирус (Ковид-19) цар тахал гарч нөхцөл байдал хүндэрч болзошгүй энэ цаг үед “ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЯ, ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ” аяныг дахин үргэлжлүүлж, энэ удаад Жаргалант сумын түлшний болон хүнсний хомсдолд орж болзошгүй 100 гаруй өрхөд аймгийн ИТХ-ын Ажлын албаны дотоод нөөц бололцоонд түшиглэж, түлшний мод, хүнсний ногооны багц, амны хаалт зэргийг хүргэж ажиллалаа.
 
Тус аяныг дэмжиж Улаанбаатар хот дахь Ховд аймгийн Залуучуудын холбоо, Баптист сүм зэрэг байгууллагууд амны хаалт болон эд материалын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллав.
 
Өнөөдрийн арга хэмжээний гол зорилго нь ихрийн сэтгэлтэй эвийн түшигтэй Олон ястны өлгий Ховд нутгийн иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, төсөл хөтөлбөрийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүдийг энэхүү аяныг цааш үргэлжлүүлж, зорилтот бүлгийн айл өрх, иргэдэд чиглэсэн эд материал, хөрөнгө санхүү, хүн хүчний дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллахыг Ховд аймгийнхаа төрийн болон төрийн бус байгууллага, төсөл хөтөлбөрийн байгууллагууд, аж ахуйн нэгж, нийт иргэдэд УРИАЛЖ байна.
 
“ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЯ, ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ”
 
https://www.facebook.com/574334369726487/videos/285766586385890/

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 12
8 / 67%
4 / 33%