Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“ДУСАЛ УС ШИЖИР АЛТ” УСНЫ ТООЛУУРЖУУЛАЛТЫН АЯН ЭХЭЛЛЭЭ

2021-03-02

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлөөс санаачлан “Дусал ус Шижир алт” усны тоолууржуулалтын аяныг зохион байгуулж байна.
 
Ховд аймгийн төрийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүдийг нэн тэргүүнд тоолууржуулах ажлыг зохион байгуулахаар Ховд аймгийн Засаг даргын захирамжаар Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Хар нуур, Ховд голын сав газар, Жаргалант сум, Шим Ус ОНӨААТҮГ, Дэлхийн Байгаль хамгаалах сан зэрэг холбогдох байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг байгуулж, тус ажлын хэсэг Дэлхийн усны өдрийг угтан төрийн байгууллагуудыг 03 дугаар сарын 22-ний өдрөөс өмнө бүрэн тоолууржуулж, 06 дугаар сарын 20-ноос өмнө бүх аж ахуйн нэгжүүдийг тоолууржуулахын зэрэгцээ сурталчилгааны ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
 
Тус ажлын хэсгийнхэн төрийн байгууллагуудын тоолуурын судалгааг гаргаж, Ховд аймгийн хэмжээнд 2020 оны байдлаар 58 төсөвт байгууллагын 54 буюу 91 хувь, 107 ус ашиглагч ААН үйл ажиллагаа явуулж байгаагийн 71 нь буюу 70 хувь нь тоолуургүй, төвлөрсөн шугамнаас ус ашигладаг 3538 айл өрхийн 58% нь тоолуургүй гэсэн судалгаа гарсан байна.
 
“Дусал ус Шижир алт” усны тоолууржуулалтын аянд өнөөдөр /2021.03.02/ ЕБ-ын II сургуулийн хамт олон нэгдэж, усны тоолуур сургуульдаа суурилуулж байна.
 
УХААЛГААР ХЭРЭГЛЭЖ
УХАМСАРТАЙГААР ХЭМНЭЕ

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 12
8 / 67%
4 / 33%