Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

65-аас дээш настай ахмадуудыг вакцинжуулалтад хамруулах ажил эхэллээ

2021-05-01

Ховд аймагт 65 ба түүнээс дээш настай ахмадуудыг “Ковид-19” цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх вакцины эхний тунд хамруулах ажил өнөөдөр /2021.05.01/ эхэлж байна.

Зорилтод насны ахмадууд харьяа Өрхийн Эрүүл мэндийн төвөөрөө дамжуулан дараах хуваарийн дагуу вакцинжуулалтад хамрагдах юм. Тухайлбал,

-Рашаант Өрхийн ЭМТ-д харьяалалтай ахмадууд 2-р сургууль,
-Жаргалан Өрхийн ЭМТ-д харьяалатай ахмадууд 1-р сургууль,
-Баатархайрхан Өрхийн ЭМТ-д харьяалалтай 7-р сургууль,
-Бугат Өрхийн ЭМТ-д харьяалалтай ахмадууд 6-р сургууль,
-Буянт Өрхийн ЭМТ-д харьяалалтай ахмадууд Прогресс сургууль дээр очиж тус тус дархлаажуулалтад хамрагдана.

ХОВД АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 12
8 / 67%
4 / 33%