Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-УГТААЛ, ЦАГААНДЭЛГЭР СУМДЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

2021-05-11

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба нь УИХ-ын тамгын газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөлтэй хамтран сумдын ИТХ-ын төлөөлөгч нарт сургалт зохион байгуулахаар хөтөлбөр, хуваарийг гарган ажиллаж байна.
Сургалтыг Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Захиргааны ерөнхий хууль, орон нутгийн төсвийн удирдлага, байгаль орчны төлөвлөлт, санхүүжилт сэдвээр явууллаа.
Говь-Угтаал, Цагаандэлгэр сумдын 26 төлөөлөгч сургалтад хамрагдаж байна. Сургалт хууль эрх зүйн мэдлэг олгох, тэднийг чадавхжуулах, сумын ИТХ-д хуулиар олгогдсон эрх үүргийг хэрэгжүүлэхэд ИТХ-ын төлөөлөгчдөд шаардлагатай суурь мэдлэгийг олгох, практикт гарч байгаа хүндрэлийг шийдвэрлэх арга замыг хэлэлцэх арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор хийгдэж байгаагаараа ач холбогдолтой юм.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 16
8 / 50%
8 / 50%